Home
Дорнод аймгийн Аудитын газар

Мэндчилгээ

Дорнод аймгийн Аудитын газрын цахим хуудсанд морилон саатаж байгаа таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Мэдээлэл технологийн эрчимтэй хөгжлийн өнөө үед аудитын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зорилгоор Дорнод аймгийн Аудитын газрын цахим хуудсыг бэлтгэн та бүхэнд мэдээлэл хүргэж байгаадаа баяртай байна.

Бид олон улсын ижил төрлийн байгууллагуудын жишигт нийцсэн Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан ёс зүйн дүрэм, аудитын стандарт, журам зааврыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж орон нутгийн төр захиргаа, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хэмнэлттэй, үр ашигтай, цэвэр тунгалаг, хариуцлагатай байлгахын төлөө хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

Энэхүү цахим хуудсанд Аудитын байгууллагын зорилго, зорилт, түүхэн замнал, бүтэц зохион байгуулалт, аудитын тайлан, бусад мэдээлэл агуулагдсан болно.

 

Дорнод аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Б.Болор туул

 
© 2008 Дорнод аймгийн Аудитын газар | Template by DORNOD NET
Зохиогчийн эрх © 2017 Дорнод аймгийн Аудитын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.